11:11 AM
''Авьяасыг архиар тэтгэдэггvй''








Эдгээр vйлдвэр нь жилд ойролцоогоор 40-60 сая литр архийг vйлдвэрлэж буй гэх баримт байна. Дотоодын vйлдвэрлэл дээр импортын 15-20 сая литр архи, согтууруулах ундааг нэмэхээр цочирдмоор тоо гарч байгаа биз. Энэ бvхнийг Монголчууд шингээж байна.

Ингээд бодохоор архиар угжуулж байгаагаас огт єєрцгvй юм. Архийг Монголчууд идээний дээж хэмээн хvндэтгэсээр ирсэн. Гэтэл энэ хvндэтгэл хvлээсэн эд Монголчуудыг сордог элс шиг л єєртєє живvvлж байна. Ийм элсэнд соруулсан хvн хэчнээн хvчлээд ч нэмэргvй, улам л доош татагддаг гэдэг. Монголчууд архинд яг л vvн лугаа адил татагдах болж.

Бvр шунан дурлаж, амьдралаа сvйрvvлцгээж байна. Чухам хэдийгээ бид энэ хар усанд живvvлснийг баттай хэлж мэдэхгvй нь. Уншигч авхай та яагаад бид живvvлдэг билээ гэж гайхаж байж магадгvй. Гэвч хvмvvс архинд живэх болсон шалтгааны багагvй хэсгийг Монголчууд єєрсдєє хийжээ. Бид санаатай болон санамсаргvй байдлаар цєєнгvй хvнийг архичин нэртэй болгочихож. Монголчуудын зан араншингийн талаар нэг хошин яриа байдагдаа. Тамын тогоонд чанагдаж байгаа vндэстнvvдээс ганцхан Монголчууд л амь гарч чаддаггvй гэнэ.

Учир нь тэд тогооноос гарахаар авирч байгаа нэгийгээ хєлєєс нь татаж унагаж, єєрєє гарахаар тэмvvлж, эцэстээ хэн ч гарч чаддаггvй хэмээх хошин яриа бий. Яг л Монголчуудын атаархуу занг гаргаж ирсэн энэ шог яриа амьдрал дээр хэрэгжсэний нэг нь авьяасыг архиар мєхєєсєн жишээнvvд юм. Олны танил тэр дундаа урлаг, cпopт, яруу найрагчдыг энэ хатуу хувь заяа илvvтэй дайрдаг нь vнэн. Монголчууд амжилт олсон нэгийгээ "Чи vнэхээр авьяастай юм. Чиний авьяасыг биширье" гэх зэргээр хєєргєн архичин болгодог.

Єнєє ч бидний дунд "100 татаад архичин болчихов л гэж" хэмээн єєрийгєє ємєєрч яваа хvмvvс байгааг ч vгvйсгэхгvй. Мєн хэдэн гэр бvлд архинаас vvдэлтэй хэрvvл гарч, хэчнээн нь салж, хэдэн хvvхэд энэ хороос болж єнчирч байгааг, мєн хэд нь архинаас vvдэлтэй шоронгийн хаалга татсан гэх тодорхой тоо алга. Энэ тоог нарийвчлан гаргах боломж ч хомс юм.

Дээхнэ vед ч авьяасыг архиар угждаг байжээ. Нэг уран бvтээлч кинонд сайн тоглож олны танил болоход хvмvvс хаа тааралдсан газраа танимхайрч, архи барин гvйлдсээр хэн ч биш болгодог байсан эмгэнэлт тvvх бий. Ийм жишээнvvдийг дурдвал урт жагсаалт vvсэх нь тодорхой. Бидний дунд "Алтан vеийнхэн" хэмээн хvндлэгддэг сайхан уран бvтээлчид ч энэ ээдрээт замыг туулж, амьдралаа там болгож байсан жишээ бий.

Тэгвэл атаархлын vндсэн дээр худал хэлж, санаатайгаар хvнд цаасан малгай ємсгєн, магтаалд бялууруулж, улмаар жингvйдлийн байдалд оруулан хvнийг архичин болгох явдал ч бас байдаг гэнэ. Овоо цовоо цолгиун яваа, амжилт дагуулсан, єсєх чадвартай залуусыг зориудаар архинд оруулж, замаасаа зайлуулах явдал байдаг тухай хvнээс сонссон юм. Ийнхvv авьяастай хvмvvс бусдад хорлогдон авьяасаа мєхєєж байна. Авьяасыг архиар угжиж болдоггvйн жишээ энэ.

Монголд архины ил, далд сурталчилгаа хєвєрсєєр. Энэ нь залуусын архины зvг тэмvvлэх сэдлийг улам ихээр єдєєж байна. Телевизийн дэлгэцээр гавьяат жvжигчид, дуучид маань архи сурталчилж, цэнгээнт нэвтрvvлэг хийж байгаа нэрийн дор телевизvvд архины далд сурталчилгааг єнєє ч хийсээр л байна. Архи, авьяас хоёр нэг саванд багтах учиргvй. Гэтэл сvvлийн vед энэ хоёрыг заавал хамт байх учиртай мэтээр ойлгодог болчихжээ. Vнэнийг хэлэхэд Монголд архигvй баяр наадам байхгvй болсон. Шинэ хvн хvлээж авахдаа хvртэл Монголчууд архийг ёс юм шиг хvртэцгээнэ. Хvvхдийн угаалга, тєрсєн єдрийн баяр, хурим, цол, тэмдэг авахдаа хvртэл архийг ууцгаана.

Гэхдээ хvн архийг бус архи хvнийг ууж байгааг даанч нэг ухаарах сєхєє алга. Амжилт, алдаа хоёрын аль нь хvнийг архины хамааралтай болгож мэдэх зvйлс. Монголчууд амжилт гаргасан нэгийгээ хєєргєж, харин амьдралдаа алдсан нэгийнхээ сэтгэлийг нь засч байна хэмээн архиар угждаг. Ийм байдлаар авьяасыг архиар мєхєєсєн явдлууд манайд дэндvv гэмээр олон байгаа нь харамсалтай. Гэхдээ аль нєхцєл байдлаар нь архинд орсон байлаа ч архи хvний амьдралд сайныг бус саарыг авч ирдэг гэдгийг ухаарах хэрэгтэй.

Хvн архи ууж эхлэхдээ, орж байхыгаа ч сайн мэддэггvй гэнэ. Уусаар байгаад нэг л єдєр сайхан амьдралаас дэндvv холдсон байдаг байна. Архинд ороод амьдралаа алдсан хvмvvс нэрт яруу найрагч Р.Чойномын Гунигийн дуу бvтээлд єгvvлдэг шиг "авдар авдраар нь сєгнєхгvйгээс хойш архийг юунд амсав даа би" хэмээн харамсаж сууна уу гэхээс бахархаж суусан жишээ нэгийг ч олж хараагvй.

Хэнд ч дийлдэшгvй авьяасыг зєвхєн архиар л нухчин дарж болдог учир энэ бусармаг аргыг хэрэглэхээс одоо татгалзах хэрэгтэй. Хэн нэгний авьяасыг биширсэндээ хvнийг архинд оруулж болохгvй. Бас хvн авьяастайнхаа тєлєє архинд орох ёсгvй шvv дээ. Тэгж л их баяр хvргэж, талархсан сэтгэлээ илэрхийлмээр байгаа бол хvндэтгэж явдаг хvн дээрээ явж очоод єєрт нь хэлэхийг хvссэн бvх vгээ хэлэхэд л хангалттай биш гэж vv.











Category: Мэдээ | Views: 524 | Added by: Admin-Bek | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]