11:25 AM
Цэнгээний газрууд оюутан сурагчдын хєлд дарагддаг боллоо
жилд л нэг хvнд 40 орчим литр архи ноогдох хэмжээний vйлдвэрлэсэн гэсэн албан ёсны тоо байна.

Энэ бол зєвхєн дотоодод vйлдвэрлэж байгаа архины хэмжээ. Харин vvн дээр импортоор оруулж ирж байгаа архины хэмжээг нэмвэл дээрх тоо дахин нэмэгдэх нь дамжиггvй. Гудамж, талбай, автобусны буудал гээд хаа сайгvй архидан соггуурсан хvний тоо єдрєєс єдєрт нэмэгдсээр байна. Ялангуяа Нарантуул, Хархорин, Дэнжийн мянга зэрэг томоохон худалдааны тєвийг бараадсан хvмvvс хог тvvж, хулгай хийж олсон мєнгєєрєє архи ууж, єдєр хоногийг элээсээр. Тэд яг л араатан амьтан шиг аашилж, амьтдаас ч долоон дор амьдарч байгааг хэн хvнгvй л мэдэж байгаа байх. Энэ мэт хавтгайрсан архичдаа Монгол Улс хэдийнэ дийлэхээ больсон. Ийнхvv насанд хvрэгчдийн дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ vлэмж єссєний зэрэгцээ энэ аюулт vзэгдэлд хvvхэд, залуучууд ихээхэн автах боллоо.


Архины хэрэглээ улам залуужиж байна. Єсвєр vеийнхэн буюу 12-17 насныхны дунд явуулсан судалгаагаар тэдний 81.9 хувь нь согтууруулах ундааны хэрэглээтэй орчинд аж тєрж, 6-11 дvгээр ангийн сурагчдын 70.6 хувь нь согтууруулах ундааг ямар нэгэн хэмжээгээр хэрэглэсэн байдаг аж. Тухайлбал, тэдгээрийн 86.8 хувь нь хортой vр дагавар єгсхvйц хэмжээнд, 8.5 хувь нь аюултай хэмжээнд хэрэглэж байгаа гээд бодохоор харамсалтай бас гунигтай. Хvvхдvvдийн ирээдvй архиар євчлєхvй гэхээс тєр засаг болон тєрийн бус байгууллагууд айж эхэллээ. Тиймээс архичин, архи хоёртой тэмцдэг байсан хуучны арга барилаа єєрчилж, нийт хvн ам тvvний дотор залуучууд, єсвєр vеийнхнийг соён гэгээрvvлэхэд илvv анхаарлаа хандуулах болов.


Бусад орнуудын жишгийг харахад єсвєр насны хvvхдvvд рvv чиглэсэн архидалтын эсрэг сургалт сурталчилгааг маш ихээр зохион байгуулдаг. Нийт сурталчилгааны 80-аас илvv хувь нь хvvхдvvдийг архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилсан сэргийлэхэд чиглэсэн сургалтууд байдаг байна.

Харин манай улсын хувьд энэ тєрлийн сургалт, сурталчилгаа цєєхєн байдаг ба харин ч эсрэгээрээ архины ил болон далд сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр єдєр алгасахгvй цацсаар байна. Иймээс єсвєр vе, залуучуудаа архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд єчигдрєєс эхэлжХЗДХЯ болон тvvний дэргэдэх "Нийгмийн хэв журам" сvлжээ ТББ, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран ЕБС-ийн сурагчид руу чиглэсэн "Архигvй амьдрал" сургалтыг эхлvvлээд байна. Тэрээр энэ ондоо багтаж Улаанбаатар хотын зургаан бvсэд сургалт явуулах ба орон нутгийн сургагчид цаашид єсвєр vе, залуучуудын дунд сургалт, нєлєєллийн ажлыг хийх юм байна. Энэхvv сургалт нь нэг сарын турш єрнєх бєгєєд дараагийн ээлжинд их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах юм байна. Гэвч тус сургалт зєвхєн нэг сарын хугацаатай гэсэн. Тэгэхээр ач холбогдол, vр дvн нь тийм ч сайн байхгvй байх бєгєєд нэгэнт л гадны орнуудаас жишээ авч байгаа юм бол дорвитойхон шиг арга хэмжээ авч, богинохон хугацаанд нэг удаа заагаад єнгєрєх бус хvvхэд, залуучуудын оюун ухаанд суутал нь архины эсрэг сургалтыг явуулах хэрэгтэй байна.

Ерєєсєє манайд архины эсрэг хууль, тогтоомж маш сул байдаг. Байсан ч гэсэн тэр нь хууль бус гууль болоод л дуусдаг. Тухайлбал, Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх хуулийн долдугаар зvйлийн 7.2.2 хэсэгт 21 нас хvрээгvй, эсвэл согтуу хvнд согтууруулах ундаа худалдах, тvvгээр vйлчлэхийг хориглоно гэсэн байдаг. Гэвч энэхvv хуульд захирагдаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага нэг ч алга гэхэд хилсдэхгvй. Бvгдээрээ л ашиг, орлогоо бодон согтуу хvн битгий хэл арван настай хvvхдэд ч архи єгєєд гаргачихдаг гэдгийг бид мэднэ. Єсвєр vеийнхэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хамгийн их дуулддаг vе нь хичээлийн шинэжилтэйдавхцдаг. Улмаар архидалт ихэсч, баар цэнгээний газрууд оюутан, сурагчдын хєлд дарагдана. Жишээ нь, миний нэг танил надад "захын нэг бааранд ороод хараарай, ихэнх нь арван жилийн сургуулийн сурагч ид байна билээ. Бид ч баар, саванд орохоосоо єнгєрч дээ.


Саяхан нэг бааранд орсон чинь дандаа л хvvхдvvд байсан. Бид ямар дунд нь оролтой биш бушуухан ичээд гарсан ш дээ" гэж хэлсэн юм. Уг нь томчууд биш багачууд ичмээр юм. Ийм байдлаас хэрхэн ангижирч, ирээдvй хойч vедээ архигvй амьдрал бэлэглэх нь томчуудын vvрэг. Олон зvйл хийж чадахгvй ч юуны тvрvvнд ЕБС-ийн хичээлийн хєтєлбєрт архины эсрэг сургалтыг тусгаж єгєх, энэ тєрлийн хичээл заах мэргэжилтэн бэлтгэн гаргах зvй ёсны шаардлагыг биелvvлж, мєн хоёр сая гаруйхан хvнтэй манай улсад байгаа 91 архины, 12 спиртийн, 24 шар айрагны vйлдвэрийн тоог дахин багасгах хэрэгтэй байна.


Архийг нэгэн vе зєвхєн хувь хvний єєрийн ухамсар, ёс суртахуунтай нь холбон vздэг байсан бол одоо vед архидалт євчин болоод байгааг анагаахын ухаан хvлээн зєвшєєрч, баталжээ. Энэхvv євчин нь нэг хvнийг бус нэг гэр бvлийг, нийгмийн, нэгулсvндэстнийг хамрах аюултай євчин гэдгийг сэхээрэх цаг иржээ. Архины сурталчилгаанаас хэдэн цаас халаасандаа хийлээ гэж бодох бус vvний цаана бидний vр хvvхэд, Монголын ирээдvй байгааг хvн бvр эргэцvvлэн бодмоор байна.
Category: Мэдээ | Views: 480 | Added by: Admin-Bek | Rating: 3.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]