дотор нь нас барсан хvн байна гэсэн мэдээллийг энэ сарын 24-ний 14:45
цагт авч, шалгахад, тус хорооны иргэн 52 настай эрэгтэй Б, эхнэр 48
настай Н-ийн хамтаар өөрийн эзэмшлийн УБЧ 21-52 дугаартай Дайхацу
машинтайгаа усанд живсэн байхыг нь тогтоожээ. Уг хэргийг Сонгинохайрхан
дvvргийн цагдаагийн хэлтэст vргэлжлvvлэн шалгаж байна.
Сонгинохайрхан дvvргийн 32 дугаар хорооны нутагт байрлах "Жороо хонгор”
ХХК-ийн тvvхий эдийн агуулахад хулгайч орж, 265 кг ноолуур алдагджээ.
Уг хэрэг энэ сарын 24-ний 08:40 цагийн орчим гарсан бөгөөд хулгайч уг
агуулахын арын бетонон ханын доогуур газар ухаж нvх гаргасан байжээ.
Хэргийг Сонгинохайрхан дvvргийн цагдаагийн хэлтэст vргэлжлvvлэн шалгаж
байна.
Эхнэрээ хардсан залуу өөрийгөө буудаж амиа хөнөөсөн хэрэг Баянгол
дvvрэгт гарсан байна. Тус дvvргийн 11 дvгээр хорооны иргэн 27 настай М
эхнэр А-гаа бусадтай хардан, ТОЗ-8 буугаар өөрийнхөө толгойн тус газарт
буудаж амиа хөнөөсөн байна. Хэргийг Баянгол дvvргийн цагдаагийн хэлтэст
vргэлжлvvлэн шалгаж байна.
78 настай хөгшнийг гэртээ байхад нь vл таних залуу айлган сvрдvvлж, эд
зvйлийг нь дээрэмдсэн хэрэг гарсан байна. Уг хэрэг Сонгинохайрхан
дvvргийн 12 дугаар хороонд энэ сарын 25-ны 21:30 цагийн орчим гарчээ. 78
настай эмэгтэй Ч-г гэртээ орох vед нь vл таних 165-170 см орчим
өндөртэй, махлагдуу бор царайтай, хар бараан хувцастай 25-30 насны залуу
гэрт нь дайран орж, хоолойг нь боомилж, алтан бөгж, Nokia гар утсыг
нь дээрэмдсэн байна. Хэргийг Сонгинохайрхан дvvргийн цагдаагийн хэлтэст
vргэлжлvvлэн шалгаж байна.
|