Премьер лигийн 8-р тойргийн нээлтийн тоглолт сонирхолтой болж
өнгөрлөө. Ливерпүүлийн алдарч Энфиелд цэнгэлдэхэд лигийн хүснэгтийг
тэргүүлэгч Манчестер Юнайтед зочилж тоглов. Ливерпүүлийн ахлагч
Стевен Жеррард урт хугацааны гэмтлээс эргэн ирж гараанд гаран тоглож
гоол оруулсан бол тэнцээний гоолыг Чичарито оруулсан. Юнайтед Энфиелдэд
1979 оноос хойш зочилж тоглоод хожигдоогүй цувралаа өчигдөр мөн л
үргэлжлүүллээ.
Тоглолтын эхнээс хүмүүсийн үзэж байснаар л сонирхолтой, ширүүн
тоглолт болсон. Харилцан хурдтай довтолгоо өрнөж байсан нь Энфиелдэд
цугларсан 46 мянган үзэгч хөгжөөн дэмжигчдыг суудлаас нь босгож байлаа. Талбайдаа
тоглосон давуу байдлаа Ливерпүүл чамгүй ашиглаж байсан. Уругвайн
шигшээн довтлогч тоглолтын анхны аюул тарихаар цохилтыг Де Хеагийн эсрэг
хийсэн ч Де Хеа байрандаа байлаа. Чарли Адамын цохилт Жонни Эвансыг
онож хажууд нь гүйж явсан Луйс Суарезд бөмбөг ирэхэд тэрээр Эвансын
хөдөлгөөний эсрэг хөдөлж хууран цохисон хэдий ч хаалгач хаасан. 2-р хагас эхлээд л Эшли Янг Пепе Рэйнаг шалгаж эхэлсэн. Гэсэн ч зочид энэ өдөр азгүй байсан. Булангийн
цохилтоос ирсэн бөмбөгийг Дирк Куйт мөргөхөд Еванс гараараа тогтоосныг
шүүгч ажигласангүй. Үүний дараачаар эхний үед Суарез дээр гаргасан
алдааныхаа төлөө шар худас хүртсэн Фердинанд Адамын хөлийг дэгээдэж
Ливерпүүлд чөлөөт цохилт цохих боломж олдсон. шүүгч Фердинадад хуудас
өгсөнгүй. Үүнд хөгжөөн дэмжигчид үнэхээр сэтгэл дундуур байсан нь
цэнгэлдэхэд цугларсан фанатуудын уур амьсгалаас харагдаж байлаа. Цохилтыг
багийн ахлагч Жеррард цохиж хаалт тавьж байсан Райян Гиггс байраа
орхисноос болж намаар ирсэн бөмбөгийг хаах боломж Де Хеад олдсонгүй.
Тоглолтын 68 дахь минут үргэлжилж байхад тооны харьцаа 1-0 боллоо.
Гоол орсны дараа Уэйн Рүүни болон Луйш Нани
нар сэлгээрээр орж ирсэн. Үндсэн цаг дуусахаас 15 минутын өмнө талбайд
орж ирсэн Эрнандез 6 минут тоглоод л булангаас ирсэн дамжуулалтыг гоол
болголоо. Дэнни Уэлбэкын мөргөлтийг Эрнандез гүйцээж тооны харьцааг
тэнцүүлсэн юм. Үнсэн цаг дуусаж шүүгчийн мэдлийн 3 минутанд дахин гоол
орсонгүй. 2 баг тэнцсэнээр Манчестер 20 оноотой болсон бол Ливерпүүл 14
оноотой болсон. Манчестер Ситигийн тоглолтын дараачаар тэргүүлэгчийн
байр суурь өөрчлөгдсөн. Сити 1-т Юнайтед 2-т
Тоглолтын дараа Кенни Далглиш
хэлэхдээ: "Эхний үед 2 баг аль аль нь гайхалтай байсан. Олон ч гоолын
момент олдсон. 2р хагасд мөн адил ширүүн тоглолт боллоо. Тэдний хаалгач
сайн байлаа. Тэр "хүү" манай тоглогчдын цохисон хэд хэдэн цохилтыг
хаасан. Жеррардыг харахад сайхан байлаа." гэжээ. Харин Сир Алекс Фергюсон дараах
зүйлийг ярьжээ. "Эрнанде дахиад л гоолдлоо. Түүний нэг тоглолтонд
дунджаар оруулж буй гоолын хэмжээ нь гайхамшигтай. Де Хеа гайхалтай
хаалгча шүү. Залуухан гэхэд маш сайн тоглогч." гэсэн байна.
|